Өчигдөр Баян-Өлгий, Увс нутгаар солир дaйpaн явсан уу

0
9
Өчигдөр-Баян-Өлгий,-Увс-нутгаар-солир-дaйpaн-явсан-уу

Өчигдөр Баян-Өлгий, Увс нутгаар солир дaйpaн явсан уу

orgil

Шар мэдээ

Өчигдөр шөнө 22 цагийн үеэр Баян-Өлгий, Увс аймгийн нутгаар гурван том солир явж өнгөрлөө гэсэн мэдээлэл гарч, тус нутгийн иргэд зургийг нь дapж авсан байна. Энэ талаар ШУА-ийн ООГФХ-ээс тодруулбал, Өчигдөр орой солир явсан гэх мэдээлэл манайд ирээгүй байна. Гэхдээ солир явсан гэдэг нь тодорхой байдаггүй л дээ. Үүнийг нoтлoн, тооцоолдоггүй. Солир сансарт хөвж байдаг зүйл учир хэзээ манай нутгийг дaйpaн өнгөрөх нь тооцоолох боломжгүй. Үүнээс гадна ОХУ-д пуужин, сансрын хөлгийг нисгэхэд түлшний хоосон сав шидэгддэг. Энэ үзэгдэл манай улстай ойрхон болж байгаа учраас харагдаж буй юм. Сансрын хөлөг өндөрт гарч хурдтайгаар салхинд шидэгдэг учир солир мэт харагдах магадлал их байдаг гэх тайлбар өглөө.

Иргэдийн дарсан зургаас:

 

Харин нутгийн иргэд хэлэхдээ, Баян-Өлгий аймгийн иргэн: Өчигдөр 22 цаг өнгөрөөд гурван том солир явж өнгөрлөө. Их удаан явж өнгөрдөг юм билээ. Хэлтэрхий унах вий гэж айсан. Манай Баян-Өлгий нутгаас зургийг нь олон хүн дарж авсан байна лээ. Мөн Увс аймгийн танил маань харсан. Увс аймгийн иргэн: Яг солир эсэхийг мэдэхгүй. Хоёр гэрэл манай нутгийн дээгүүр явж өнгөрсөн. Хойноо утаа мэт зүйл үлдээж байна лээ. Нэг жаахан зайтайгаар түрүүлж явсан гэх мэдээлэл өглөө.

Leave a reply