Хадамд очоод удаагүй бэр гал тогооны өрөөнд уйлж сууна. Нөхөр нь түүнийг…

0
15
Хадамд-очоод-удаагүй-бэр-гал-тогооны-өрөөнд-уйлж-сууна.-Нөхөр-нь-түүнийг…

Хадамд очоод удаагүй бэр нэг өглөө гал тогооны өрөөнд уйлж суужээ. Үүнийг харсан нөхөр нь юу болсныг асуув. Будаагаа түлчихлээ гэв.

Нөхөр ахиухан ус зөөж өгөөгүйгээс ус нь багадаад түлэгдчихлээ гэж өөрийгөө буруутгав гэнэ.

Гэтэл эхнэр нь улам чанга уйлав гэнэ. Хажуугаар нь явсан хадам аав нь үүнийг сонсоод түлээгээ нарийн хагалж өгч чадаагүйгээс болоод гал нь ширүүдэж будаа түлэгдлээ гэж өөрийгөө буруутгаж бэрээ тайтгаруулав.

Тэр үед гартаа сав барьсаар орж ирсэн хадам ээж нь будаа түлэгдэх үнэр мэдээгүй хөгшин миний буруу гэж бэрээ аргадав.

Эртний үгэнд “Гэр бүл жаргалтай бол ажил үйлс бүтэмжтэй” гэдэг. Бие биенийхээ алдааг уучлах нь гэр бүлийн аз жаргалтай амьдралын үндэс. Хүүг тань хайрлахын тулд төрсөн гэр, эрх танхил зан, дасал болсон амьдралын хэвшил бүхнээ орхисон хүний үрийг хайрлаарай.

The post Хадамд очоод удаагүй бэр гал тогооны өрөөнд уйлж сууна. Нөхөр нь түүнийг… appeared first on YUMMY MEDIA – Ирээдүй өөд хамтдаа !.

Leave a reply