Ижил хүйстэн Занабазар: Хvнээс тэгж их хайр мэдэрчихээд тавьж явуулах vнэхээр аймар

0
9
Ижил-хүйстэн-Занабазар:-Хvнээс-тэгж-их-хайр-мэдэрчихээд-тавьж-явуулах-vнэхээр-аймар

Ижил хүйстэн Занабазар: Хvнээс тэгж их хайр мэдэрчихээд тавьж явуулах vнэхээр аймар

orgil

Шар мэдээ

Ижил хүйстэн гэдэгээ олонд зарласан Занабазар залуугын гунигт хайрын түүх

Миний анхны хайр. vvдэн шvднийхээ зайгаар их хөөрхөн инээдэг, дулаахан харцтай залуу. Гадаа цас бударчиxсан, хорооллоор бие биенээ хайгаад алхаж байсан юм. Будрах цас, холхисон хvмvvс дунд тэр залуу их содон харагдаж байлаа. 2009 оны 12 сарын 13 бидний анх уулзсан өдөр. Бид 2 бие биедээ анхны харцаар л дуралсан. Бvх мэдрэмжvvд маш хvчтэй хурдан өрнөж байлаа. vерхэж эхлээд 3 л хоносон. Үнсэлцэж хамтдаа авхуулсан зургаа компьютерийнхээ дэлгэц дээр тавьсан байсныг ах олоод харчиxсан. Ээжид хэлчиxсэн, аав бол мэдээгvй. Би 17 настай их сургуульд дөнгөж орж байсан юм. Сэтгэлээ дагаад тэр залуутай vерхээд явах уу, гэрийхнийхээ надаас хvсч байгаа энгийн хvн шиг байдлаар амьдрах уу гэдэг сонголтон дээр гацчиxсан. Энгийн гэдэг нь мэдээж эмэгтэй хvvхэдтэй vерхээд бусад эрчvvд шиг байхыг хэлж байгаа шдээ.

Бид vерхээд 7 л хоносон байсан ч сэтгэл зvрхээрээ бие биедээ хайртай болчиxсон байв. Ах минь намайг сэтгэл зvйч найзтайгаа хvртэл уулзууллаа. 20н наснаас өмнө хvн өөрчлөгдөж болдог гэх маягаар 3 цаг надтай ярилцаж байсан. Тэгсний vр дvнд салая ч гэж бодсон. Хэлнэ шvv дээ нөгөө хvндээ. Миний тэгтлээ их татагдаж дурласан анхны залуу урдаас минь харж уйлаад би чамд ингэж их хайртай болчиxоод байхад яагаад намайг орxиx гээд байгаа юм бэ гэж байхыг нь хараад би ч өөрийгөө хорьж чадаагvй. Тэр vед л би сэтгэл зvрхээ дагах хэрэгтэй гэдгээ ойлгосон юм. 17хон настай хvvхдийн хувьд бол амьдралдаа гаргаж байгаа маш том шийдвэр шvv дээ. Тэр айлын ганц хvv. Ээж нь бас бид 2ын танилууд биднийг сайн найзууд л гэж боддог. Намайг 2-р курсдээ ордог жил нөгөөх маань Хаан буузад ахлах тогоочоор ажилладаг байсан юм.

Шөнийн ээлжинд гарсан vед нь би хичээл номоо барьж очоод хажууд нь хичээлээ хийж сууна. Заримдаа ядарсан vед нь ажилд нь туслаад төмс арилгаж өгнө. vvрийн 6, 7 хvртэл тэгж хамт байдаг байсан ч би vргэлж жаргалтай байдаг байлаа. Мань хvн чинь сурна хажуугаар нь ажиллана, амьдралд маш хичээнгvй ханддаг хvн байхгvй юу. Аймар их xap бор ажил хийдэг байсан болохоор гар нь том бакь бахир болоод хуруу нь бараг зайдас шиг болчиxсон. Тэгж их ажиллаж орж ирсэн гараараа намайг тэврээд унтахаа хэзээ ч мартдаггvй байсан юм. Тvvний нvд уруул нь их гоё хэлбэртэй. Унтаж байхдаа их тайван харагддаг болохоор би ширтэх дуртай.

Би ээж аавтайгаа амьдардаг болохоор цvнхэн дотроо хичээл номоо чихээд л тэднийд очиж хоночиxоод гэртээ ирж хувцас хунараа соличиxоод буцаад тэднийх рvv явчиxдаг байсан. Яг ч хамт амьдраад байгаа биш ч бараг л хамт амьдардаг. Нэг зун тэр өөрөө цайны газар ажиллуулаад наадмаар хуушуур хийж зарахаар боллоо. Тэгэхэд нь би туслаад амьдралдаа анх удаа хуушуурны гурил элдэж сурч байгаа юм. Амархан зvйл биш байна лээ шдээ, гар хуруу бvр будаа болж байгаа юм чинь. Тэгээд тэр тэгж ажилласан зунаа өөртөө 1 машин, ээждээ бас 1 машин аваад өгчиxөж байгаа юм, мундаг. Хятад, Солонгос хэлтэй тэрийгээ надад зааж өгнө. Би болохоор Англи хэлтэй тэрийгээ бас зааж өгөөд харилцан бие биенийгээ дэмжинэ.

Ээж нь бид хоёрыг гэхдээ мэддэг байсан гэж бодоод байдаг юм. Яг ч мэдэж байгаагаа хэлдэггvй ч бид хоёрыг хамт байлгах дуртай, надад сайн ханддаг байсан. Гэрт нь очиxоор нээх том биетэй юм пижигнэтэл гvйж ирээд тэвэрнэ. Эрхлэх гээд. Тvvний тухай би vргэлж боддог. Хоолоо идсэн болов уу? Унтаж амарсан болов уу? Баасан болов уу гэж хvртэл (инээв). Бид 2 бvтэн 6 жил vерхсэн. Голд нь их юм болно шдээ. 2014 онд би гадагшаа сурахаар яваад хол байх нэг жилдээ бид 2 салая болиё гээд их маргадаг болчиxсон байв. Тэгж байгаад зуны амралтаараа Монголд ирсэн юм.

7 сард Монголд ирчиxээд тэр хvнээс сална гээд бодчиxсон уг нь 7 сарын 8нд төрсөн өдөр нь болох гээд байхад. Төрсөн өдрөөрөө утсаар яриад миний төрсөн өдөр болж байна би чамайг их санаж байна гээд л. Би тэр vед аймар хатуу сэтгэлтэй, шийдчиxсэн зан гаргаад уулзаагvй. 8 сард би Колумб руу сурахаар явах тэтгэлэг авчиxсан, дараа нь Шанхай руу явж магистр хамгаална гээд дор хаяж 3 жил монголд байхгvй тийм хол удаан байхад бид хоёрын харилцаа угаасаа бvтэхгvй гэж бодсон болохоороо л тэр. 7сарын 30ны орой vеэлээс нь надруу тvvнийг нас барчиxлаа гэсэн зурвас ирсэн.

Миний анхаарлыг татах гээд уулзах гээд худлаа тоглож байна гэж бодсон ч харамсалтай нь vгvй байлаа. Би гэрээсээ гарж ирэхэд гадаа аймар хvчтэй аадар бороо асгарч байсан. Улам хvчтэй болоод vгvй байлгvй дээ гэж гадаа орилоод. Машинаа барих гээд машиндаа суусан чинь салганаад барьж чадахгvй ээжээсээ гуйж машинаа бариулаад гэрт нь очсон. Ээж нь гэртээ байгаа мөртлөө хаалгаа тайлаагvй. Машин угааж байхад нь ус шvршдэг хоолойноос нь тог цоxиод устай юутай ийтэйгээ шидэгдээд уначиxсан гэсэн. Тvргэн дуудсан ч Шарга морьтод байсан болохоор 30 минутын дараа очсон байсан.

Би итгэхийг хvсээгvй. Хvн зөвхөн ус л ууж 10 хоног байж чаддаг юм байна лээ. Оршуулах ёслол дээр ээж нь уйлахгvй байсан. Тэр эмэгтэй уйлаагvй байхад би хажууд нь уйлж яаж болох юм бэ. Сvvлийн vгийг нь хэлэх хvнээр ээж нь намайг сонгосон. Цаас бал аваад машин дотроо унших vгээ бичиxдээ олон хvмvvсийн өмнө “Хайрт минь” гэж хэлж чадахгvй болохоор хэлэх vг бvрийнхээ өмнө хайрт найз минь гэж бичиж байсан. Идэх дуртай юмнуудынх нь зургийг аваад хамт гаргадаг юм байна лээ. Тэр модон чиxэр, самартай шоколаданд их дуртай байсан.

Оршуулга нь дуусан дуустал би уйлаагvй. Гарч яваад машин руугаа алхахдаа би сая л нэг халгиж гарч ирэх шаxсан нулимсаа хувин хувингаар урсгасан. Уулзаxыг тэгтлээ их хvссэн байхад нь уулзахгvй явуулчихлаа шдээ би. Миний амьдрал, гадагшаа явж сурах, мөнгө хураах энэ бvгд юунд хэрэгтэй юм бэ? Ямар ч утга учиргvй. Орой болгон орондоо ороод би уйлдаг байсан. Сэтгэлийг нь, vнэрийг нь, биеийг нь, орон зайг нь маш их санадаг. Хvнээс тэгж их хайр мэдэрчихээд тавьж явуулах vнэхээр аймар. Би их бодсон.

 

Гэрийхэндээ ахиж би та нарын хувьд асуултын тэмдэг шиг амьдарч чадахгvй миний амьдрал бол миний л амьдрал гэж хэлээд нээлттэй амьдардаг болсон. Хvмvvс зvрх тарxи хоёрынхоо аль нэгийг нь дагаж амьдардаг. Би одоо бvх зvйл дээр зөвхөн зvрх сэтгэлээ л дагадаг. Тэрэндээ ч харамсдаггvй. Тэр минь амьдралд их шаргуу хөдөлмөрч зvгээр сууж чаддаггvй хvн байсан гэж хэлж байсан даа. Тийм болохоор би хийж чадаагvйг нь хийж амьдардаг. Хайр гэдэг зvйлийг надад хамгийн анх мэдрvvлсэн хvн. Надад ахиж тvvнийгээ ганцхан удаа харах боломж олдвол би зөвхөн тvvний инээхийг л хармаар байна. Миний анхны хайр.

Leave a reply